2012-05-29
хийдэг зүйлээ хий

Гэрийн эзэгтэй /Сургамжит өгүүллэг/
2012.03.14
Нэгэн залуу ажлаа тараад орой гэртээ иртэл гэрийнх нь бүх юм эмх замбараагүй болсон байхыг харжээ. Гурван хүүхэд нь гадаа шавар шавхай болон тоглож байв. Эхнэрийнх нь машин гаражны хаалганы дэргэд нэг хаалга нь онгорхой хайш яайш хазгай зогсжээ. Тэгээд гэртээ орж иртэл бүр ч аймшигтай. Үүдний хивсний нэг зах нь эвхэрсэн, гэрлийн бүрхүүл нь таазнаасаа нааш салаад хөндийрөн тавиурын дээрээс унах шахаж. Том өрөөнд зурагтны дуу эцэстээ хүртэл чангарсан, хүүхэлдэйн кино гарч байна. Амралтын өрөөний шалаар хүүхдийн тоглоом, хувцас хунар энд тэндгүй хөглөрнө.
Гал тогооны өрөөнд ортол угаалтуурт өглөөний унд уусан аяга тавга яг тэр бохир хэвээрээ ошвоолоостой. Мөн нэг аяга ширээний доор хагарсан хэвтэж байв. Дээд давхар луугаа гартал шатаар нэг хувцас цувуулан унагажээ. Энэ байдлыг хараад эхнэрт нь ямар нэг муу зүйл тохиолдож эсвэл тэр маань өвдөж гэж бодон хар хурдаараа гүйсээгр унтлагын өрөөндөө орж иртэл эхнэр нь хэвтээд ном уншиж байхыг харав.
Эхнэр нь нөхрөө харангуутаа, уншиж байсан номноосоо хараагаа түр салагж толгойгоо өндийлгөн ялимгүй инээмсэглээд өдрийг хэрхэн өнгөрүүлсэн тухай асуужээ. Өнөөх залуу “Жирийн л өдрүүд шиг” гэж хариулав. Араас нь түүнээс маш гайхсан байдалтайгаар “Өнөөдөр юу болсон юм бэ?” гэж асуув. Эхнэр нь дахин инээмсэглээд:
-       Чи өдөр болгон гэртээ ирэхдээ надаас бүтэн өдөржин юу хийсэн бэ?гэж асуудаг билүү?
-       Тийм ээ.
-       Тэгвэл би өнөөдөр өдөр болгон хийдэг ажлаа хийсэнгүй гэж хариулжээ.

Бичсэн: haltantuya | цаг: 10:37 | зөвөлгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax