Алжаал тайлах хараазүйн зургууд [25 фото]
Яг одоо компьютерынхоо ард тухлан, дэлгэцээ ширтэн суугаа танд өдөр тутмын нэгэн хэвийн ажлын ачаалал, стрессээс салахад тань хэрэг болох сонирхолтой, зурган нийтлэлийн хуудсыг дэлгэе. Нэгэн хэвийн, тогтмол ажил хүнийг хамгийн ихээр ядрааж, стресст оруулдаг гэдэг. Тиймээс байнга хийдэг ажлынхаа завсар зайгаар огт өөр, шинэ соргог зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж, алжаал ядаргаагаа тайлж байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг шүү дээ. Мэргэжлийн сэтгэлзүйчдийн энэ зөвлөмжийг дагаж байхад буруутахгүй. Иймд бид таныг дараах харааны төөрөгдөлд оруулах зургуудыг хэсэг хугацаанд ажиглан, толгойгоо сэргээж, эрч хүчээр өөрийгөө цэнэглэхийг тань урьж байна.
Энэ зурагны төв рүү харах хэрэггүй.
Доорх зурагны хувьд алийг нь дүрс, алийг нь зургийн арын фон гэж үзэхээс шалтгаалаад багана эсвэл хүний дүрсийг олж хардаг. Ингэж фон ба дүрсний төөрөгдлийг бий болгохдоо хар болон цагаан гэх мэт эрс ялгаатай өнгөөр зурдаг нь тохиолдлын зүйл биш юм. Учир нь өнгөний эрс ялгаа их байх тусам төөрөгдөл нүдэнд хурдан тусдаг байна.
Мадоннагийн зурагнууд дундаас хэний царай тодорно вэ?
Хүний царай юу эсвэл гудамжаар алхаж яваа эмэгтэй юу?
Энэ өнцөг нааш төвийсөн үү, эсвэл цааш хонхойсон уу? Учрыг нь олоорой.
Доорх зурган дээрх дугуйнуудыг нийтэд нь харахад бүгд эргэлдээд байгаа мэт харагдах боловч яг нэг дээр нь хараагаа төвлөрүүлэн ажиглахад огтхон ч хөдлөхгүй байгаа нь мэдэгдэх болно.
Японы Fujitsu компаний зар сурталчилгааны уралдаанд ирсэн сонирхолтой бүтээл
Энэ зургийг 90 градус эргүүлээд харах юм бол гартаа малгай барьсан хэн нэгний зураг харагдана. Гэвч яг энэ байгаа байдлаар нь сайн харах юм бол нүүрээ малгайгаараа халхалж, толгойгоо бага зэрэг доош бөхийлгөсөн хүний төрх харагдах ажээ.
Модон дунд хэдэн хүний нүүр царай нуугдаж байна вэ?
Хэн нэгний дотоод дуу хоолой
Дараах зургийг харахдаа та нүдээ бага зэрэг онийлгоод хараарай. Таны нүдэнд харагдах гитар тоглож байгаа хүн болон дэргэд нь сууж байгаа хүний зураг аажим бүдгэрэн таны нүдний өмнө өөд өөдөөсөө харсан эмгэн өвгөн хоёрын зураг тодрон гарч ирэх болно.
Доорх зурганд долоон нүүр нуугдсан байгаа. Анхааралтай хараад бүгдийг нь олоорой.