2012-06-06
Инээмсэглэл

Бяцхан охин гунигтайхан алхаж байгаа нэгэн хүн руу харан инээмсэглэжээ. Охины дотно сайхан инээмсэглэл нөгөө хүний сэтгэлийг сэргээжээ. Сэтгэл нь сэргэж сайхан болсон нөгөө хүн маань саяхан өөрт нь тусалсан нэг найздаа баярласан талархсанаа хэлээгүйгээ санажээ. Ингээд бяцхан зурвас бичин түүнд хүргүүлэв.

Зурвасыг авсан найз нь маш их баярлаж, өдрийн хоолоо идэж байсан зоогийн газрын зөөгчид ахиухан шиг цайны мөнгө орхижээ.

Зөөгч хүү хэзээч ийм их хэмжээний цайны мөнгө авч байгаагүй болохоор баярлан гэртээ харих замд нь өдөр бүр малгайгаа тосон суудаг хөгшин гуйлгачны малгай...

2012-06-06
Яаж харна тэгж харагдана /сургамжит өгүүллэг/

Нэгэн судлаач, Францад хүнд ажил хийдэг хүмүүсийн сэтгэл зүйн талаар судалгаа хийх зорилгоор нэгэн барилгын компани дээр очжээ. 

Судлаач анх тааралдсан ажилчнаасаа энд ямар ажил хийдгийг нь асуухад нөгөөх нь "Чи чинь сохор юмуу?" гэж бухимдуу хэлээд "Энэ том том хад чулууг ажлын шаардлага хангахгүй багажаар хагалан даргын тушааснаар тэнд овоолж байна. Энэ тамын халуунд шатан шатан энэ ажлыг хийх нь надад үнэхээр хэцүү байна. Үхлээс хүнд хэцүү ажил гэж энэ л байна даа." гэв. Судлаач тэндээс хурдхан холдож өөр нэг ажилчин дээр ...

2012-06-06
Хурд ба амь нас
 
Жек хурдаа хасахаасаа өмнө хурдныхаа хэмжүүрээ харлаа. Тэр 50 км/цаг хурдтай явахын оронд 73 км/ц хурдтай давхиж байсан бөгөөд сүүлийн 4 сард 4 удаа цагдаа түүнийг зогсоож байжээ. Хүн яаж ийм аймшиггүй байж болдог байнаа. Жек машинаа баруун талд зогсоолоо. “Удахгүй хажуугаар минь илүү хурдтай машин өнгөрөх байх” гэж бодож байх үед нь дэвтэр барьсаар цагдаа ойртлоо. Боб? Энэ цагдаа чинь сүмд явдаг Боб биш үү? Жек машинаасаа буулаа. Байдал үнэхээр муу байсан бөгөөд нэг сүмийн анд гэж тооцдог хүн нь түүнийг хурдны дүрэм зөрчсөн учраас зогсоожээ. – Сайн байна уу, Боб. Ин...
2012-06-02
/home/bagsh1/Desktop/Х.АЛТАНТУЯА.odp
2012-06-02
2012-06-02
2012-06-02
2012-06-02
2012-06-02

Алжаал тайлах хараазүйн зургууд [25 фото]

Алжаал тайлах хараазүйн зургууд [25 фото]

Яг одоо компьютерынхоо ард тухлан, дэлгэцээ ширтэн суугаа танд өдөр тутмын нэгэн хэвийн ажлын ачаалал, стрессээс салахад тань хэрэг болох сонирхолтой, зурган нийтлэлийн хуудсыг дэлгэе. Нэгэн хэвийн, тогтмол ажил хүнийг хамгийн ихээр ядрааж, стресст оруулдаг гэдэг. Тиймээс байнга хийдэг ажлынхаа завсар зайгаар огт өөр, шинэ соргог зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж, алжаал ядаргаагаа тайлж байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг шүү дээ. Мэргэжлийн сэтгэлзүйчдийн энэ зөвлөмжийг дагаж байхад буруутахгүй. Иймд бид таныг дараах харааны төөрөгдөлд оруулах зургууды...
2012-06-02

Алжаал тайлах зургууд тээд 2 кино

МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд нээгдсэн "Алтан бийр-5" залуу уран бүтээлчдийн үзэсгэлэнг үзээд. Энэ жилийн онцлог нь "Art of Tomorrow" уриан дор явагджаам байлэ. Тээд зарим нэг таалагдсан зургуудаас оруулий. Автор, нэртэй нь оруулжаам чэн зохиогчийн эрх зөрчөөгүүздэ баярлах

Э.Эрдэнэсүх "Дуусаагүй цаг хугацаа" 

 

Ж.Шижирбаатар "Анир" 

Б.Хишигсүрэн "Камертон" 

 

 Г.Батбаяр "Эргэн тойрон"

Л.Хонгорзул "Дурсамж үлдэнэ" 

Ц.Баттөр "Еva" 

Б.Нэргүй "Эмэгтэй хүн" 

Ц.Түвш...