2012-05-29
оюун санаагаа удирдан турах
Оюун санаагаа удирдан хэрхэн жингээ хасах вэ ? Хэвлэх Мэдээг найздаа илгээх Буцах
Мягмар, 2009оны 2 сарын 10

Сэтгэл судлаачид турах хүсэлтэй бол түүнийг толгойноосоо эхлэх хэрэгтэй хэмээн зөвлөж байна. Тодруулбал бодол санаагаа удирдах. Та харин оюун бодлоо хянахын тулд эхлээд яагаад, ямар зорилгоор турах гэж буй, хэдэн кг жин хасах хүсэлтэй байгаа, гуалиг бие галбиртай болоход хэдэн кг жинтэй байхад тохирох гэхчилэн асуултыг өөртөө тавьж, сайтар эрэгцүүлэн бод. Эдгээр асуултад чин сэтгэлээсээ, нухацтай хариулахыг хичээ. Ингэхдээ цаас авч бичвэл тун сайн. Жин хасах хоолны дэглэм сахих нь ямар нэг байдлаар бие организмыг хямраадаг тул байнгын арчилгаа, эерэг бодол санаагаар бие сэтгэлээ удирдах нь илүү үр дүнтэй байдаг юм.

Японы нэртэй зохиолч Харуки Мураками “Дагуул” хэмээх номондоо, “Бие бол оюун санааны дагуул. Бие сэтгэл хоёр олон жил зэрэгцэн амьдардаг ч нэг нэгнийгээ ихэд хожуу ойлгодог “ хэмээн бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл, таныг ямар нэг зүйл шаналган сэтгэлийг чинь тавгүйрүүлээд байвал бие чинь ч төгс сайхан байж чадахгүй гэсэн утга юм. Фэн-шуйгийн сургаальд бидний оюун ухаан, материаллаг чанартай хэмээн сургасан байдаг юм.

Иймээс хоолны дэглэм сахихаар шийдсэн бол өөрийн бие организмыг таньж мэдэж сурах хэрэгтэй. Өөрийнхөө биетэй ярихыг хичээ. Тухайлбал, өглөө яах ийхийн завдалгүй орноосоо босон харайхын хэрэггүй. Сэрээд хэсэг зуур хэвтээд өөрийхөө биеийг чагна, түүнтэйгээ “ярилц”. Таны ходоод хоол хүсч буй эсэхийг нь асуу. Орой ямар ваннд суух эсэхийг нь ч лавла. Таны арьс ямар тос түрхүүлмээр байгааг нь сонирх. Энэ бүхний дараа өөрийнхөө хамгийн дуртай хөгжимд бүжиглэ. Амттай өглөөний унд бэлтгэ. Тэгээд шинэ өдрийн өмнө нүүр дүүрэн инээмсэглэ.

Таалагдсан хувцсаа өмсөн толины өмнө зогсоод өөрийгөө сайтар ажиглаарай. Тарган эсвэл нүүрнийхээ батга сэвхийг хараад битгий эмзэглэ. Өөрийгөө ямар бие галбиртай болгохыг хүсч буй тэр байдлаар нь төсөөл. Эсвэл ямар нэг сэтгүүлийн зургийг нүдэндээ тусах газар байрлуулж, хоол идэх дуршил асах үед түүнийг очиж хараарай.

Хэрвээ таны гар өөрийн эрхгүй амттан шүүрч авах гэвэл түүний оронд дэвтэр үзэг аван тухайн хоромд таны хоол идэх дуршлыг өдөөж буй бодлуудыг гээлгүй бич. Энэхүү тэмдэглэгээнийхээ тусламжтайгаар та идэх хүсэл төрдөг үеүдийг мэдэх боломжтой болно. Бичсэн тэмдэглэлээ нягталж үзсэнээр ганцаардал, өлсөлт, залхуурал, нөхцөл байдлыг өөрчлөх хүслийн аль нь таныг хөргөгч рүү хөтлөөд буйг ялгаж салгах болно.
Бас хоол шиг таныг баярлуулдаг өөр ямар нэг зүйлийг хайж ол. Энэ нь бүжиг, эсвэл аль нэг спорт байвал бүр ч сайн. Мөн турах, хийж буй зүйлээс таашаал авахыг хослуулах хэрэгтэй. Учир нь сэтгэл өөдрөг байх тусам жин буурдаг гэдэгт итгэх хэрэгтэй юм шүү.


Бичсэн: haltantuya | цаг: 10:45 | бие даалт
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax