Фитнесс гэдэг маань бие бялдраа зөв хөгжүүлэх гэсэн үг юм. Фитнессээр хичээллэснээр хэт өөхөлж, таргалахгүй, хөдөлгөөний дутагдалд орохгүй, биеийнхээ аль нэг өөтэй хэсгийг хүссэнээрээ өөрчилж өв тэгш бие бялдартай болж, үргэлж наснаасаа залуу, эрүүл чийрэг харагдах болно. Мөн цусны эргэлт сайжран сэтгэл санаа өөдрөг урьдынхаасаа хөнгөн сэргэлэн, эрч хүчтэй болохоо мэдэрдэг. Фитнесс маань бол яг булчин хөгжүүлэх тухайд илүү. Фитнессийн үр дүн буюу булчингаа хэр хөгжиж байгааг мэдрэхийн тулд өөхлөг давхрагыг эхлээд арилгах хэрэгтэй. Хөлсөө гартал биеэ халааж, зөв хооллолтоор өөхөн давхаргыг багасгана. Үүний үндсэн дээр булчин ялгарч харагдах болно. Байнгын хичээнгүй хичээллэсний үндсэн дээр үр дүн гарна. Тэвчээртэйгээр тогтмол хичээллэвээс сарын дараа үр дүн мэдрэгдэнэ. Ямар цагт хичээллэвэл илүү үр дүнтэй байдаг вэ? Өглөө бүр өөртөө 10 минутыг зарцуулж, хөнгөн дасгал хийвэл бие сэргэдэг. Харин булчингаа хөгжүүлэх тухайд илүү ачаалалтай дасгалыг 4-6 цагийн хооронд хийж байвал мэдэгдэхүйц үр дүн үзүүлнэ. Фитнессээр хичээллэснээр турах Турах гэдэг нь цаанаа л нэг бэлгэгүй, ядмаг утгатай үг шүү дээ. Турмаар байна гэж гэнэт элдэв тураах эм, цай, хоолоо сойх, аппаратанд орох зэргээр эрүүл мэнддээ эргээд нөхөшгүй арга хэрэглэж болохгүй. Хамгийн эхлээд юунаас болж жин нэмж таргалж байгаагаа олж мэдэх хэрэгтэй, Хөдөлгөөн, хоол хүнсний тэнцвэр алдагсанаас гол төлөв хүн өөхөлж хэлбэрээ алддаг. Тийм болохоор зөв хооллож, өдөр бүр хэдэн минут өөртөө хэрэгтэй дасгал хөдөлгөөн хийснээр өөрийгөө өөрчлөн сайхан болох боломж бий. Ингэж чадвал илүүдэл жингээ хасахаас гадна дахин хэзээ ч өөх хуримтлагдахгүй бас урьдынхаасаа илүү зөв хэлбэртэй бие бялдартай болох болно. Хамгийн гол нь хэзээ ч мартаж залхуурахгүйгээр өдөр бүр… Галбир засах дасгалыг хийж чадвал та хүссэн үр дүнгээ үзэх болно. Өглөөний хоолыг өөрөө ид Өдрийн хоолыг найзтайгаа хуваа Оройн хоолыг дайсандаа өг… Өглөө сайн хооллох хэрэгтэй. Өдөр идэх дуртай бүхнээ хамаагүй ид, гэхдээ хэтрүүлэлгүйгээр. Оройн 20 цагаас хойш хооллох хэрэггүй. Бүр тэсэхгүй бол хөнгөн ногоон салат эсвэл амсах төдий л хооллож сурах хэрэгтэй. Манайхны ихэнх нь орой хүнд хооллож заншаад үүнийгээ өөрчилж чадахгүй эрүүл мэ.нд, гоо сайхнаа хохироож наснаасаа эрт өтөлдөг. Ямар хоол хүнс хэрэглэвэл хурдан жингээ хасах вэ? Илүүдэл өөхөн давхаргыг нимгэрүүлж хасахад хамгийн гол нь хоол хүнсийг зөв сонгож хэрэглэх нь чухал. Давслаг, чихэрлэг зүйлийг хориглох. Гурван цагаан хор болох тос, давс, чихэр ихэдвэл эрүүл мэндэд тун их хортой. Тиймээс эдгээрийг хоол цайндаа маш бага хэрэглэж сурвал урт удаан амьдрахын үндсийг тавилаа л гэсэн үг. Мөн байгалийн цэвэр бүтээгдэхүүн, үндэсний үйлдвэрийн сүү цагаан идээ гэх мэтийг байнга хэрэглэх хэрэгтэй. Хамгийн гол нь хагас боловсруулсан бүтээгдэхүүнээс зайлсхийх. |