Зүг чиг
Уг нь бол сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан зүйл л дээ. Гэхдээ зугаатай санагдаад орууллаа. Энэ зураг дээр дүрслэсэн автобус аль зүгт явж байна вэ? Зүүн тийш үү, баруун тийш үү? 5 секундын дотор зөв хариултыг хэлээрэй. Дашрамд сонирхуулахад хүүхдүүд нүд ирмэхийн зуур хэлчихдэг юм байна лээ. Ккк
Балетчин
Энэ эргэлдэж байгаа балетчин бүсгүйг сайн хараарай.
Заримынх нь хувьд энэ бүсгүй нар зөв эргэж байгаа. Харин заримынх нь хувьд нар буруу эргэж харагдана. Таны зорилго бол хараагаа өөрчилж байгаад бүсгүйн эргэх чигийг өөрчлөх. Зарим нь үүнийг их амархан хийдэг бол зарим нэлээд хугацаа зарцуулдаг. Удаж магадгүй хүмүүст зөвлөхөд балетчин бүсгүйн сүүдрийг нь хараад үз, эсвэл тулгуур хөл рүү нь ширтээд үз, эсвэл харцаа огцом дээш доош нь шилжүүлээд үз. Амжилт хүсье.
Дарцаг
Энэ олон үсэгтэй ногоон тэгш өнцөгт нь зөөлөн салхинд дэрвэх дарцагтай адил үелзэн хөдлөж байна уу? Хараад байхад нүд амрах шиг болдог их зүгээр эд шиг санагдсан. Гэхдээ энэ удаад бол эсрэгээр нь болгох гээд үзээд алдаарай. Өөрөөр хэлбэл дарцгийг үелзэж хөдөлгөхгүй болгож харахыг хичээгээрэй. Чадаж байна уу? Уул шугамандаа статик зураг юм шүү дээ.
Дэлбээ
Цэцэг яаж дэлбээлж байгааг харж байсан уу? Харж байгаагүй бол одоо сайн хараад ав. Үнэхээр дэлбээлнэ шүү. Хачирхалтай нь гэвэл энэ зураг анхнаасаа л статик зураг байгаа юм. Таны тархи л хөдөлгөж хараад байгаа хэрэг.
Энэ одоо юу вэ?
Энэ зургийг сайн ажиглаарай. Хэн, эсвэл юу дүрслэгдсэн байна. Хараад бай.
Харж чадаагүй бол дэлгэцээ өргөөд баруун тийш 90 хэм эргүүлээд хар. Эсвэл толгойгоо зүүн тийш 90 хэм гэлжийлгэж байгаад хараад үз. Ккк
Пиксель
Зурагт, эсвэл компын дэлгэцэнд нүүрээ тулгаж байгаад харвал дэлгэц нь хэдэн мянган ширхэг жижиг цэгээс бүрдэж байгаа ажиглаж болно. Эдгээр жижиг цэгүүдийг пиксель гэдэг шиг санаж байна. Энэ олон мянган пиксель яаж дүрс үүсгэдэгийн тод жишээ бол энэ зураг. Ингээд харахаар ямар ч утгагүй дүрс харагдана.
Харин дэлгэцнээсээ нэлээд холдож байгаад харвал…За юу харагдаж байна?
Наранд шарахуй
Марзан зураг шүү. Элсэн дээр хэвтээд наранд шарж байгаа залуу гэж байгаа. Гэдсээ шарж байна уу, нуруугаа шарж байна уу?
Шар цэг
Энэ зураг дээр тодоос тод гурван шар цэг байгааг харж байна уу? Тэгвэл зурагны төв хэсэг рүү хэсэг хугацаанд ширтээд үзээрэй. Гурван шар цэг аяндаа алга болно. Тэр дороо алга болохгүй, хэсэг хугацаа шаардлагатай болж магадгүй шүү.
За яаж байна? Алга болж байна уу? Та ч далдын увидастай юм аа. Лайтай. Гэхдээ нөгөө талаас авч үзвэл ямар нэг ажил, төслийн зөвхөн гол хэсэгт хэт их анхаарвал энэ мэтээр жижиг ч гэлээ чухал ач холбогдолтой зүйлс нь харагдахаа байснаар алдаа гаргах нь бий. Учир нь танд харагдахаа байлаа гээд тэдгээр жижиг зүйлс бодит байдал дээл алга болоогүй, байж л байгаа шүү дээ.
Манан будан
Харин энэ зурагны төв хэсэг дэх цэг рүү удаан ширтвэл хүрээлсэн манан будан нь аяндаа алга болно.
Зарим ажлыг хийхдээ энэ мэтээр жижиг сажиг зүйлтэй зууралдаад байлгүй зөвхөн хамгийн гол, чухал хэсэгт анхаарвал бодит үр дүн, амжилтанд хүрч чаддаг.
Англи хэлнийхээ мэдлэгийг шалга
Өөрөө англи хэлтэй юу? Төрөлх хэлээрээ сайн ярьж чадахгүй жаахан хүүхэд хүртэл “Паак юү”, “Шийт”, “Өө май гаад”, “Хай” г.м. тав гурван англи үг хэлдэг болсон цаг болохоор англи хэлтэй л байлгүй дээ. Тэгэхээр энэ зураг дээр юу гээд биччихсэн байгааг нэг унш даа.
За юу гэж уншсан бэ? Арай “THE CAT” гэж уншсан юм биш биз. Үнэн хэрэг дээрээ бол энд “THE CHT” гэсэн ямар ч утгагүй бичээс байгаа юм шүү дээ. Сайн мэддэггүй гэдгээ сайн мэддэггүй зарим нөхдүүд энэ мэтээр дөхүүлж хариулаад л байдаг. Гэхдээ тэглээ гээд уруудахгүй харин ч бүр албан тушаал дэвшээд явдаг нь хачин.
Өнгө ба үг
Хүний тархи хоёр тал бөмбөлөгөөс бүрддэг. Тал бүр өөр зорилготой. Тархины баруун тал бөмөлөг нь өнгө ялгах, уран бүтээлчээр сэтгэх, зөн совин гэх мэтийн зүйлсийг хариуцдаг. Харин зүүн талын бөмбөлөг нь логик сэтгэлгээг хариуцдаг. Үүний нэг жишээ бол энэ зураг. Та эдгээр үгсийг унших бус харин үгсийн өнгийг хэлэх ёстой шүү. Дахин хэлье: Зөвхөн үгсийн өнгийг нь хэлнэ.
ШАР ХАР УЛААН ЦАГААН НОГООН БОР ЯГААН ЦЭНХЭР ШАР
НОГООН СААРАЛ УЛБАР ШАР ХӨХ УЛААН ЦАГААН БОР ХАР
Яаж байна? Жаал бүдчив үү? Юу болсон бэ гэхээр тархины баруун тал бөмбөлөг нь шууд өнгийг нь хараад хэлэх гэхээр зүүн талын бөмбөлөг нь бичсэн үгийг уншиснаар зөрчилдөөд, түгдэрсэн хэрэг.
Чийдэн
Өмнө нь болсон үйл явдлын нөлөөгөөр хүн байхгүй зүйлсийг байлгаж хардаг онцлогтой. Үүний нэг жишээ нь энэ зураг. Чийдэнгийн утасны голын гогцоо руу 30 секунд орчим тасралтгүй ширтээрэй. Дараа нь А4 цагаан цаас, цагаан тааз, цагаан хана гэх мэт зүйлс рүү хараагаа шилжүүлээд хараад үз. Чийдэн аяндаа асна.
Энэ мэтээр бид заримдаа болж өнгөрсөн үйл явдлын нөлөөгөөр одоо болж байгаа үйл явдлыг таашаа хүлээж авах нь бий.
Од тоол
Хүчтэй цохиулсны дараа нэг хэсэгтээ л манарч од тоолдог. Яг энэ зурагтай адил. Энэ зурагны төв рүү дээрх зурагтай адил гучаад секунд орчим ширтэж байгаад харцаа цагаан өнгөтэй зүйл рүү шилжүүлээд хараарай. Тэгээд америкийн далбаан дээрээс хэдэн од тоолж чадахаа үз.
Ажлаас нь хал
Ажлын офис гэдэг заримдаа хөл толгой нь олдохгүй газар болчихсон байдаг. Энэ зураг дээр яг тийм офис дүрслэгдсэн байгаа. Та өөрийгөө энэ оффисийн дарга, захирал, лайтай том босс нь гэж бод. Тэгээд энэ офист байгаа арван ажилтныг ол. Олсноо хал. Олоогүйгээ халалгүй үлдээ. Дандаа банга хүртэж, халагдахаас айж явна гэж юу байхав тоглоомоор ч гэсэн зарим нэг нөхдүүдийг халж, эсвэл харж үзээд үлдээж байхад зүгээр биз дээ?
Хоол
Юу өгч байгаа нь чухал биш харин яаж өгч байгаа нь чухал гэдэг үнэн үг шүү. Энэ хоёр тавагтай хоолыг хар л даа.
Яг адилхан хэмжээ, дамжаатай хоол байгаа мөртлөө жижиг тавган дээр тавьсан хоол нь арай их юм шиг харагдаад байгаа биз. Цай хоолны газар ажиллуулдаг хүмүүс ….
Ан
Ан гэхээр хамаг ажлаа мартаад алга болдог хүмүүс цөөнгүй. Тэд ангийн маханд бус харин ан хийх үйл явцад нь юу юунаас илүү татагдаж дурладаг. Харин энэ зурган дээрх нөхөр юу агнах гэж явна?
Харц
Энэ зураг дээрх хоёр хүн хаашаа харж байна?
Нэг нь зүүн, нөгөө нь баруун тийш харж байна уу? Андуураад байна, андуураад байна. Хоёулангийнх нь нүдийг анхааралтай ажиглаад үз дээ. Яг адилхан байгаа биз. Тэгэхээр энэ хоёр хүн хоёул нэг тийш харж байгаа болж таарлаа.
Бүсгүйн төрх
Харин энэ хоёр зураг дээр бүсгүй хүний царай нуугдсан байгаа. Олоорой.
Ягуар
Энэ зураг дээр арваас цөөнгүй ягуар буюу Хойд Америкийн уулын арслан бий шүү. Олоорой.
Гудамжны зураг
Жуулчдыг яаж татах вэ гээд л хурал зөвлөгөөн хийгээд, сая саяар нь мөнгө цацаад байдаг. Гудамжуудаа энэ мэтээр үзэмжтэй, сонирхолтой байдлаар зураад гоёчихвол яадаг юм бол? Үүнээс илүү биш юм гэхэд дутахааргүй зурах чадалтай зураачид манайд бишгүй л байгаа даа.
Тайван ажиглаарай
Энд Мексикийн зураач Октавио Окампогийн бүтээлүүдээс оруулж байна. Элдэв тайлбар хийхийг хүссэнгүй.