Математик (112 цаг) | 1. Цифр, тоо, зураг, дүрс, нэмэх, хасах үйлдлийн болон жиших тэмдгийг таних, нэрлэх, матема-тикийн зарим нэр томьёо, үг хэллэгийг ухаарч ойлгох, харилцахад суралцах Тоо тоолол - Цифр, тоо (100 хүртэлх), нэмэх, хасах, жиших тэмдгийг таних, унших
- Нэмэх, хасах үйлдэл, нэмэгдэхүүн, нийлбэр, хасагдагч, хасагч, ялгавар гэсэн үгийн утгыг ойлгох
Алгебр аравт,тооны бүтэц,орны нэгж, орны нэмэгдэхүүн, хоёр оронтой тоо хэмээх нэр томьёог ойлгох тооны бүтцийг ойлгох ялгавар, тоон илэрхийлэл гэсэн үгийн утгыг ойлгох Геометр хэрчим,гурвалжин, дөрвөлжин, дугуй дүрсийг зөв таниж, зурах Юмсын хэлбэр, хэмжээ, орон зай, цаг хугацааг илэрхийлсэн үг, хэллэгийг ойлгох Магадлал статистик - Хүснэгт,бүртгэх бүртгэл гэсэн
үгийн утгыг ойлгох, хүснэгт зурах | 2. Тоо, тэмдэгт, дүрс, зургаар илэрхийлсэн мэдээллийг унших, ойлгох, бичих, сонсох, ярих, учир шалтгааныг тайлбарлах арга барилаас суралцах Тоо тоолол - Тэгээр буюу арваар нэмэгдүүлж, хорогдуулан 100 хүртэл тоолох
- Хуваарьтай шугам дээр тоо тэмдэглэх учрыг тайлбарлах
- Хуваарьтай хэрчим хэрэглэн нэмэх (хасах) хүрдийг тайлбарлах
- 20 дотор нэмэх, хасах үйлдлийг цээжээр болон бичгээр гүйцэтгэх, 100 хүртэлх тоог жиших
Алгебр - 20 хүртэлх тоог бүтцээр нь задлан бичих, тайлбарлах
- Нэмэх үйлдлийн байр солих, хэсэглэн нэгтгэх хуулийг хялбар жишээгээр тайлбарлах
- Нэмэх, хасах үйлдлийн гишүүдийн хамаарлыг хялбар жишээ, загвараар үзүүлэх, түүнийг хэрэглэн үйлдлийн (20 доторх) дүнг шалгах, учрыг тайлбарлах
Геометр - Бодит юмсын аль нэг талаас нь харагдах байдлыг хэрчим, гурвалжин, дөрвөлжин, дугуй дүрс хэрэглэн дүрслэн зурах, тайлбарлах
- Юмсын урт, талбай, багтаамж, хүнд хөнгөнийг баримжаалан жиших
- Уртыг хэмжих хэрэгсэл ба нэгжийг оновчтой сонгон хэмжилт хийх (туузан метр, хуваарьтай шугам, сантиметр, метр)
Магадлал статистик - Математикийн бичвэрийг үнэн утгатай болгох тоо, тэмдэг сонгох, шалгах, учрыг тайлбарлах
| 3. Бодит юмс болон хэлсэн бичсэн зүйлийг дүрс, тоо, үйлдлийн ба жиших тэмдэгтээр зураглан илэрхийлэх, бичих арга барилд суралцах Тоо тоолол - Тоо хэмжээг шоо,дүрс болон тоолох хэрэгслээр төлөөлүүлэн загварчлах
- Тоон мэдээлэл бүхий хэлсэн, бичсэн өгүүлбэрийг тоолох хэрэгсэл, хуваарьтай шугам, дүрсээр зураглан илэрхийлэх буюу цифр, үйлдлийн болон жиших тэмдэг ашиглан бичих
- Хэдэн цаг болж байгааг хараад хэлэх, цаг баримталж сурах
Алгебр - Нэмэх үйлдлийн байр солих, хэсэглэн нэгтгэх хуулийг ашиглан үйлдлийг хялбар гүйцэтгэх
Геометр - Юмсын хэлбэр,хэмжээ, орон зайг хялбар дүрс, тоогоор зураглан үзүүлэх, хялбар схем зураглал ойлгох, хэрэглэх
Магадлал статистик - Нэмэх (хасах) хүрд хийх, тооцоо хийх, тэнцэтгэлийн үнэн эсэхийг шалгахад хэрэглэх
| 4. Бусадтай хамтран тоглох, асуудал шийдвэрлэх замаар хамтран ажиллах, харилцаанд суралцах Тоо тоолол - Нэмэх, хасах үйлдэлтэй тоон илэрхийллийн (20 доторх) утга олох
- Бага тоон өгөгдөлтэй зөрөөгөөр тооцоолох асуудал шийдвэрлэх
Алгебр - тоглоомын дүрмийг ойлгож, баримтлан бусадтай хамтарч тоглох, үр дүнг тэмдэглэн тооцож сурах
Геометр - Дугуй, дөрвөлжин, гурвалжин дүрс хайчлан эвлүүлэх, наах зэргээр хялбар зохиомж хийх
Магадлал статистик - Шоо орхих, зоос орхих, бөмбөг шидэх, чулуу таалцах гэх мэт хялбар туршилт хийж, үр дүнг хүснэгтэд бүртгэх, нийлбэр оноог тооцож гаргах
|